SENDMN: 700 сая воныг 10 минутад шилжүүлнэ гэв үү?

2022-11-10 17:43:00

Солонгос улс руу бараа бүтээгдэхүүний төлбөр төлөх, эмчилгээний зардал шилжүүлэх, сургалтын  төлбөр төлөх гэх мэт их дүнтэй гүйлгээ яаралтай хийх шаардлага танд гарч байна уу?  

Сэнд Эм Эн ББСБ ХХК нь харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрсдийн үйл ажиллагаагаа өргөтгөж СОЛОНГОС УЛС РУУ ЕРДӨӨ 10 МИНУТАД 700 САЯ ХҮРТЭЛХ ВОНЫГ шилжүүлэх боломжтой B2B, P2B буюу байгууллагаас байгууллага руу, хувь хүнээс байгууллага руу мөнгөн гуйвуулга илгээх үйлчилгээг нэвтрүүллээ. 

Харилцагчид маань нэг удаа шилжүүлэг хийхдээ хамгийн дээд тал нь 700 сая вон шилжүүлэх бөгөөд 700 саяар хуваагаад хэдэн ч удаа шилжүүлэг хийх боломжтой.  

700 сая воныг 10 минутад шилжүүлэх нь хэр хурдан бэ гэж үү? Та доорх харьцуулалттай танилцана уу.  

  

 

Сэнд Эм Эн ББСБ  нь 2016 оноос хойш олон улсын мөнгөн гуйвуулгын салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй мөнгөн гуйвуулгын финтек компани юм. Бид харилцагчдынхаа үнэт цаг, мөнгөн хөрөнгийн баталгаат байдалд өндөр ач холбогдол өгч ажилладаг бөгөөд цаашид ч хэрэглэгчдийнхээ цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэсэн олон шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг  нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Та манай бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Send.mn веб сайт, Sendmn app, салбар үйлчилгээний төв болон 7000-0909 лавлахаас аваарай. 

Дэлгэрэнгүй танилцуулгатай ЭНД дарж танилцана уу. 

  

Мөнгөн гуйвуулгыг гэрлийн хурдаар SENDMN