“СЭНД ЭМ ЭН ББСБ” ХХК-ийг 2022 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ МӨНГӨН ГУЙВУУЛГЫН КОМПАНИАР тодрууллаа 

2022-12-26 11:12:21

Дэлхийн банк, санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “GLOBAL BANKING & FINANCE REVIEW” байгууллагаас “СЭНД ЭМ ЭН ББСБ” ХХК-ийг 2022 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ МӨНГӨН ГУЙВУУЛГЫН БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛГА”-аар тодрууллаа.
 

“GLOBAL BANKING & FINANCE REVIEW” байгууллага нь дэлхийн дахин дахь банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаандаа технологийн дэвшилтэт ололт амжилтыг нэвтрүүлсэн байдал, стратеги, шинэ санал санаачлаг, найдвартай байдал зэрэг үзүүлэлтэд тулгуурлан шилдэг байгууллагыг тодруулдаг.

 
“СЭНД ЭМ ЭН ББСБ” ХХК нь нийт 112,865 харилцагч болон хамтрагч байгууллагуудын 457К ширхэг гүйлгээг дэлхийн 54 оронд шуурхай, бага зардлаар найдвартай хүргэн ажилласан байна.  


“СЭНД ЭМ ЭН ББСБ” ХХК-ийн авсан энэхүү нэр хүндтэй шагнал нь харилцагч, хамтран ажиллагсдын амжилтын илэрхийлэл бөгөөд тэд 2023 онд бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулан харилцагчдынхаа үнэт цагийг хэмнэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна.