СОЛОНГОС РУУ 1 МИНУТАНД МӨНГӨ ГУЙВУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2020-11-06 04:10:00

Мөнгөн гуйвуулга хийх хэрэгцээ хүмүүст үргэлж л тулгарч байдаг. Мөнгө шилжүүлэх, хүлээн авах шаардлага ялангуяа ойр дотныхон нь гадаадад ажиллаж, суралцдаг хүмүүсийн хувьд үргэлж үүсэж байдаг. Гэвч уламжлалт хэлбэрээр мөнгөн гуйвуулга нь ихэд цаг авдаг, зардал чирэгдэл ихтэй асуудал гэдэгтэй бүгд санал нийлэх биз ээ. Олон улсын банк хоорондын гүйлгээ шууд хийгддэггүй, тодорхой хугацаа шаарддаг мөн гүйлгээний шимтгэл нь өндөр зэрэг нь асуудлын зөвхөн өнгөц хэсэг нь юм.

Тэгвэл Sendmn нэртэй апп чухам энэ асуудлын шийдлийг хэрэглэгчдэд санал болгож байна. "Гэрлийн хурдаар" хэмээх уриатай тус хамт олон Монгол улсаас Солонгос улсын хооронд хэрэглэгчдэд хамгийн хялбар, хурдан бөгөөд дэвшилтэт байдлаар мөнгөн гуйвуулга хийх боломжийг олгох шинэ апп-аа гаргаад байна.

ХАМГИЙН ХУРДАН

Танд Солонгос улс руу мөнгө шилжүүлэхэд ердөө 1 минут л хангалттай. 1 минутаас ч бага хугацаанд Солонгос улсын бүх банкны данс руу гүйлгээ хийх боломжтой юм. Энэ бол өмнө нь учирдаг байсан цаг хугацаа алддаг хамгийн түгээмэл асуудлуудыг технологийн шийдлийг ашиглан бүрэн шийдсэн гэсэн үг.

ХАМГИЙН ХЯЛБАР

Та энэхүү апп-ыг ашиглан хүссэн газраасаа ерөнхий мэдээлэл, банкны данс, утасны дугаар зэрэг үндсэн мэдээллүүдээ оруулаад л шилжүүлгээ хийх болно. Өмнөх шиг банк руу түгжирч, удаан оочерлож, бөөн форм бөглөх хэрэгцээ байхгүй.

ХАМГИЙН ОЛОН СОНГОЛТТОЙ

Та аль ч банкны дансаа холбож, мөнгөн гуйвуулгаа хийх боломжтой нь байв. Картын дугаар ашиглан улс хооронд мөнгөн гүйлгээ хийх ч боломжтой.

Үүнээс гадна бэлэн мөнгөөр шууд мөнгөн гуйвуулга хийх ч сонголт бий. Sendmn-ийн хамт олон дэлхийн 170 гаруй улсын 500 мянга гаруй цэгээс мөнгө шилжүүлэх, хүлээн авах боломжтойг мөн онцолж байв. Сайт дээрээс нь өөрийн байршилтай ойрхон цэгээ сонгоод үйлчлүүлж болно.

Send.mn апп-ын загвар, дизайны шийдэл нь мөнгөн гуйвуулга хийх буюу мөнгө шилжүүлэх, хүлээн авах үйл явцыг хэрэглэгчдэд энгийн бөгөөд ойлгомжтой байхад чиглэн хийгдсэн ажээ. Мөнгөн гуйвуулга урд өмнө хэзээ ч ийм амархан байсангүй.

Та бүхэн Монгол Солонгосын хооронд мөнгөн гуйвуулгыг 1 минутын дотор хийх боломж олгох уг апп-ыг дараах холбоосоор татан аваарай.

IOS: https://apps.apple.com/us/app/sendmn/id1533759278 ANDROID: https://play.google.com/store/apps/details?id=com.sendmn.remit.android ДЭЛГЭРЭНГҮЙГ: https://www.facebook.com/pg/SendMN.Nbfi/