Монгол дахь сагсан бөмбөгийн шинэ гараа: Америк тоглогч Damion Moore-ийн түүх
Damion Moore · Америк
Энэ түүхийн тухай
АНУ-ын сагсан бөмбөгчин Damion Moore Монголын STARS багт довтлогч болон төвийн тоглогчийн байрлалд тоглохоор ирээд байна.
Энэхүү ярилцлагаар Damion Монголд анх ирэхэд төрсөн сэтгэгдэл, сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн түүх, тоглодог байрлал болон Монгол дахь сагсан бөмбөгийн карьерынхаа зорилгын талаар хуваалцлаа.
Мөн тэрээр SendMN аппыг анх удаа ашиглан Монголоос АНУ руу мөнгө шилжүүлж, аппын талаарх анхны сэтгэгдэл болон эх орондоо байгаа гэр бүл, дотнын хүмүүстээ мөнгө илгээх нь яагаад чухал болох талаар ярилцсан юм.
“Энэ улирлын миний хамгийн том зорилго бол аль болох олон тоглолтод ялалт байгуулж, аваргын төлөө өрсөлдөх, STARS багийг дээд лигт дэвшихэд хувь нэмрээ оруулах юм. Манай баг хүчирхэг бүрэлдэхүүнтэй, энэ улиралд том амжилт гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна. Урагшаа, STARS!””