Sendmn Logo
Video Interview

SendMN апп хинди хэлтэй боллоо.

Sangeeta Purwal · Энэтхэг

Энэ түүхийн тухай

SendMN апп хинди хэлтэй болж, Монголд ажиллаж, амьдарч буй Энэтхэг хэрэглэгчид аппыг өөрийн хэлээр илүү хялбар ашиглах боломжтой боллоо.

2023 оноос Монголд ажиллаж, амьдарч буй англи хэлний багш Sangeeta Purwal SendMN-ийн багтай хамтран аппын хинди хэлний орчуулгыг хийж, хянан сайжруулахад оролцсон юм.

Sangeeta Монголд анх ирэхдээ хамгийн түрүүнд татаж авсан аппуудын нэг нь SendMN байсан тухайгаа мөн хуваалцсан. Өөрийн хэрэглэгчийн туршлагадаа тулгуурлан тэрээр хинди орчуулгыг илүү ойлгомжтой, энгийн, хэрэглэхэд хялбар болгоход хувь нэмрээ оруулсан юм.

Энэхүү 1 минут 14 секундын бичлэгээр Sangeeta SendMN-ийг ашиглаж ирсэн туршлага болон аппын хинди хэлний хувилбарыг бэлтгэхэд хэрхэн оролцсон тухайгаа хуваалцлаа.

‍

“Би Монголд анх ирэхдээ хамгийн түрүүнд татаж авсан аппуудын нэг нь SendMN байсан.”

— Sangeeta Purwal
#India#Hindi#Expat Story#Life in Mongolia#Indian Community#SendMN#Money Transfer